
Шинж чанар
Тунгалаг болон бага зэрэг шаргавтар өнгөтэй онцгой үнэртэй шингэн. Нефтийг 155—200°С хэмийн дулаанд нэрж гаргадаг. ОХУ-д бүтээгдэхүүний нормыг ГОСТ 3134-78 улсын стандартаар тогтоосон. Одоогийн байдлаар нефтийн бүтээгдэхүүн боловсруулах том үйлдвэрүүдийн аль нь ч Уайт-спирит-ыг гаргадаггүй. Тийм болхоор практикт техникийн нөхцөлөөр үйлдвэрлэдэг Уайт-спиритыг их хэрэглэдэг болсон. Түүний гол онцлог нь дулаанд тэсвэртэй байх чанар юм.
Хэрэглээ
Уайт-спиритыг лакны үйлдвэрлэлд уусгагчаар ашиглаж, тосон будаг, эмалийг шингэрүүлэх, төрөл бүрийн шохой, зуурмаг найруулхад хэрэглэдэг. Үүнд: МЛ (меламин), МЧ (мочевин буюу гаднах будаг), ПФ (пентафталь), М (масляно-стироль ба алкидно-стироль), ВН (дивинилацетилен, этинол), түүнчлэн олиф, битум болон каучукаар хийсэн цавуунд хэрэглэдэг. Зэврэлтээс хамгаалах будаг шингэрүүлэх мөн түүнчлэн битум, автоконсервантын толбыг арилгах, гадаргууг цэвэрлэхэд хэрэглэнэ. Нефрас С-4-155/200 (Уайт-Спирит)-ыг байрны засварын ажилд түлхүү ашигладаг болсон, учир нь хор багатай бөгөөд хүний арьсанд хүрсэн тохиолдолд аюулгүй ба галд тэсвэртэй.
Хадгалах баталгаат хугацаа –үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 12 сар.
Товчлуур дээр дарж Нефрас С-4-155/200 (Уайт-Спирит)-ыг захиалах эсвэл шууд утсаар холбогдох:
8 800 707 35 65
(төлбөргүй утас)